Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр

Анх Украйн улсын Засгийн газар болон тус улсын энхийг сахиулагчдын нийгэмлэгээс энхийг сахиулагчдын өдөртэй болох тухай НҮБ-д албан ёсны хүсэлт гаргасан юм. Үүнийг үндэслэн 2002 оны арванхоёрдугаар сарын 11-нд НҮБ-ын Ерөнхий ассамблей хуралдаж тогтоол гарган шийдвэрлэсэн байдаг. Уг тогтоолыг үндэслэн энхийг сахиулагчдын өдрийг 2003 оноос эхлэн өнөөдрийг хүртэл жил бүр тэмдэглэдэг болсон.

Манай улс 2002 оноос НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн ба өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 14000 “цэнхэр дуулгатан” дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож байна.

Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 эхлэн тасралтгүй оролцож эхэлсэн. Эдүгээ нийт 240 гаруй  алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж Онцгой байдлын алба төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөн үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*