Нийслэлийн Аврах анги 105-ын бие бүрэлдэхүүн элэгний В, С вирусийн шинжилгээнд хамрагдлаа.

Онцгой байдлын ерөнхий газрын даргаын 2018 оны А/12 дугаар тушаалаар батлагдсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах дунд хөтөлбөр”ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Өвчтөн нийгмийн төлөөлөлийн зөвлөл”, “Элэг бүтэн Монгол” ТТБ-тай хамтран нийслэлийн Онцгой байдлын газар, бүтцийн нэгжийн алба хаагдад элэгний В,С вирус тоолох, шинжилгээнд хамруулах, сургалт явуулах арга хэмжээний хуваарийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нийсэлийн Аврах анги 105-ын бие бүрэлдэхүүн хамрагдлаа.

Тус арга хэмжээнд “Өвчтөн нийгмийн төлөөллын зөвлөл, элэг бүтэн монгол НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга доктор Д.Сайханцэцэг “Элэгний гепатит вирусийн халдварыг эрт илрүүлж, эмчлүүлэхийн ач холбогдол, үр дүн” сэдвээр лекц уншлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*