Нийслэлийн Аврах анги 105-ын бие бүрэлдэхүүн Туул гол завьт эргүүлээр ажиллаж байна.

Урин дулааны улирал аялал зугаалгын үе эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Аврах анги 105-ын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид автомашин, завь бусад техник багаж хэрэгсэлтэйгээр 2018 оны 06 сарын 10-ны өдрөөс 2018 оны есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Энэхүү үйл ажиллагааг нийслэлийн Аврах анги-105 нийслэлийн цагдаагийн газартай хамтран арван нэг дэх жилдээ зохион байгуулж байна. Уг арга хэмжээг зохион байгуулснаар жил бүр усанд осолдох иргэдийн тоо буурч байгаа эерэг үр дүнтэй арга хэмжээ юм.

Он гарсаар голын усанд машинтайгаа суусан-5, живсэн-7 , мөс цөмөрсөн-3 , усанд осолдож амь насаа алдсан-4 удаагийн дуудлага хүлээн авч түргэн шуурхай эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж холбогдох байгууллага болон эмнэлгийн байгууллагуудад хүлээлгэн өгч ажиллаж байна. Иймээс иргэдийг голын эрэг орчим зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэлээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*