Нийслэлийн Аврах анги 105-ын бие бүрэлдэхүүн албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Жил бүрийн Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд иргэдийн аюулгүй   байдлыг   хангах  зорилгоор   нийслэлийн   Онцгой байдлын  газрын даргын тушаалаар Нийслэлийн Аврах анги 105-ын бие бүрэлдэхүүн албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилладаг бөгөөд энэ өдрүүдэд гамшиг, ослын дуудлага ихэсдэг.

Баяр амралтын үеэр иргэд улс,  хот хооронд  хувийн   болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийнхээ  техникийн  бүрэн   байдлыг  хангаж   замын хөдөлгөөний дүрмээ баримтлан  замын  хөдөлгөөнд  хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчих,  орон нутаг болон нийслэлийн  ногоон бүсэд  аялж амрахдаа  галын  аюулгүйн төхөөрөмжөөр  тээврийн хэрэгслээ тоноглох,  үнс нурмаа ил, задгай асгахгүй байх, ил түлсэн гал, цог нурам, татсан тамхи, чүдэнзний галыг бүрэн гүйцэд унтрааж байхыг  анхааруулж байна.

Мөн  баяр  амралтын  өдрүүдэд  цаг  агаарын  урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар усархаг бороо орж, гол усны төвшин нэмэгдэх төлөвтэй байгаа  тул нуур, голын  эрэг орчим амарч зугаалахгүй  байх,  бага  насны  хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,      голын     эрэг     дагуу     хүүхдийг    явуулахгүй, тоглуулахгүй     байх,    тээврийн    хэрэгслийн     жолооч    нар баталгаатай   зам,  гүүрээр  зорчиж  гол   усанд  унах,  осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Аврах анги 105 анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*