Нийслэлийн Аврах анги 105-д шагналын хур буулаа.

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагад олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг өнөөдөр шагнаж урамшууллаа.

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар“Цэргийн хүндэт медаль”-иар  Эрэн хайх, аврах салбарын жолооч-холбоочин, ахлах ахлагч Дүүмаамын Эрдэнэбаяр,  “Шударга журам медаль”-иар Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Лодойхүүгийн Будсүрэн, мөн салбарын аврагч, ахлах ахлагч Цээтлэнгийн Наранбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны ахмад цолоор нийслэлийн Аврах анги 105-ын штабын дарга, ахлах дэслэгч Ж.Дамбадаржаа, дэд ахлагч цолоор энгийн Г.Намсрай, “Онцгой байдлын албаны төлөө” 1 дүгээр зэргийн тэмдгээр аврах багаж хэрэгслийн техникч, ахлах ахлагч Д.Энхбаяраа, мөн Эрэн хайх, аврах салбарын жолооч, ахлах ахлагч А.Энхболд, аврагч, ахлах ахлагч Ц.Наранбаатар, “Онцгой байдлын албаны төлөө” 3 дугаар зэргийн тэмдгээр Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Г.Батмөнх, ахлах дэслэгч Б.Отгонбаяр, “Жуух бичиг”-ээр нийслэлийн Аврах анги 105-ын бичиг хэрэг, нярав, ахлах ахлагч Б.Төгсбуян, Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч М.Мөнхмандах, “Баярын бичиг”-ээр Эрэн хайх, аврах салбарын жолооч-холбоочин, ахлах ахлагч Ц.Нэргүй, “Сайшаалын үнэмлэх”-ээр нийслэлийн Аврах анги 105-ын сургалт, соёл хүмүүжлийн ажил хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Даваасүрэн, Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Т.Отгонбаяр, Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тушаалаар Дайчин алдар II медаль-иар” Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Г.Отгонбаяр,  Дайчин алдар-III медаль”-иар Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Д.Эрдэнэбаяр, “Эх орны төлөөIII” хүндэт тэмдгээр Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга,  ахлах дэслэгч Б.Отгонбаяр, бичиг хэрэг, нярав, ахлах ахлагч Б.Төгсбуян, Эрэн хайх, аврах салбарын жолооч-холбоочин, ахлах ахлагч Ц.Нэргүй, Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч С.Алтангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн тушаалаар “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Үнэнмөнх, Баянгол дүүргийн засаг даргын тушаалаар “Баянгол дүүргийн 50 жилийн ойн” тэмдгээр Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Э.Энхбат, ахлах ахлагч Б.Батбилэг нар шагнагдлаа.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*