Нийслэлийн Аврах анги 105-ын 50 жилийн ойн нэрэмжит “Мэргэжлийн аврагч-2018” тэмцээн амжилттай үргэлжилж байна.

Нийслэлийн Аврах анги-105-ын 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Мэргэжлийн Аврагч-2018” тэмцээн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын сургалтын хотхонд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эхэлж бэлэн байдлын үзлэг, аврагчийн цогцолбор дасгал, буухиа гүйлт, нуранги доороос нэрвэгдэгсдийг гаргах, алдагдсан химийн хорт бодисыг аюулгүй болгох, байрзүй тогтоох төрлүүд явагдаж 2018 оын 09 дүгээр сарын 06-ны өдөр БЗД-ийн 11-р хороо Туул голд тэмцээний 3 дугаар шат буюу буухиа сэлэлт, усанд живсэн нэрвэгдэгчид анхны тусламж үзүүлэх ажиллагаа, усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны төрлүүдээр амжилттай үргэлжилж байна.

Тэмцээнд нийслэлийн Аврах анги-105 болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах ангиудын нийт 15 багийн 120 гаруй тамирчид оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

   

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*