Нийслэлийн Аврах анги-105 нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж явууллаа.

Нийслэлийн Аврах анги 105-ын захирагчийн баталсан хөтөлбөрийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

 

Нэгдсэн арга хэмжээгээр бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258-р тогтоол, нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” 03 дугаар албан даалгаврыг дахин уншиж танилцуулан тус даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд алба хаагчдын сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах, ажлын цаг ашиглалт, бүтээлч байдлыг хэвшүүлэх аяны удирдамжийг танилцуулж эрэн хайх, аврах салбарын хурлыг хийж цаашид албаны сахилга бат, дэг журам,  цаг ашиглалт, ажлын бүтээмжийг хэрхэн сайжруулах талаар ярилцлагыг зохион байгуулан явууллаа.

Мөн алба хаагчдад Гамшиг судлалын хүрээлэнгийн химич-судлаач, ахмад П.Чимэдцэрэн “Химийн ослын үеийн шуурхай арга хэмжээ, аюулгүй ажиллагаа”, “WISER-аврагчдад зориулсан утасгүй интернет системийн танилцуулга”,  “WISER системийг суурилуулах, ашиглах заавар” сэдвээр онолын, “WISER систем ашиглан аммиак, мөнгөн ус алдагдсан жишээн дээр ажиллах дадлага”-ын  2 цагийн сургалт, Голомт банкны “Тэнгис” салбарын эдийн засагч П.Тунсаг “Зэс” карт болон цалингийн зээлийн талаар мэдээлэл,  Лайфтайм инвестмент брокер дилерийн ХХК-ийн дилер Г.Мишээл”Эрдэнэс таван толгойн” 1072 ширхэг хувьцаа, хөрөнгийн зах зээлийн товч ойлголт сэдвээр мэдээллийг танилцууллаа.

Тус арга хэмжээнд нийслэлийн Аврах анги 105-ын 58 алба хаагч, нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн 11 алба хаагч хамрагдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*