“Гамшгийн үеийн эмнэлгийн яаралтай тусламж” сэдэвт сургалтад нийслэлийн Аврах анги 105-ын 5 эмч-сэтгэлзүйч хамрагдаж байна.

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улс дахь Франц Улсын Элчин сайдын яам, тус улсын Гамшгийн анагаах ухааны нийгэмлэгтэй хамтран эмч-сэтгэлзүйчдийн сургалт Давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгуулагдаж байна.

Сургалтаар төв, орон нутгаас алслагдсан гамшгийн үед эмнэлгийн яаралтай тусламжийг хэрхэн үзүүлэх талаар болон хүнд гэмтлийн үеийн эмнэлгийн үзлэг,үйлчилгээний онцлог, гамшгийн үеийн анагаах ухааны чиглэлээр олон улсын эмч нарын мэдлэг, туршлагаас суралцах юм.

Мөн гамшгийн үед нэрвэгдэгсдийн эмзэг байдал, сэтгэл санааны хямралыг тайлах, гамшгийн голомтод эмч нар шийдвэр гаргах, шийдвэрийн схем бүдүүвчийг боловсруулах зэрэг дадлагад суралцах бөгөөд сургалт энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*