Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээнд нийслэлийн Аврах анги 105-ын офицер бүрэлдэхүүн оролцож байна.

Хүйтний улирал эхэлж, объектын гал түймрийн тоо, давтамж сүүлийн үед нэмэгдэж байгаатай холбогдуулан болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ-тай хамтран “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг тус дүүргийн 8, 9, 12 дугаар хороонд зохион байгуулан ажиллаж байна.

Нэгдсэн арга хэмжээнд нийслэлийн Аврах анги 105-ын офицерын бүрэлдэхүүн оролцож урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж гарсан алдаа дутагдлыг газар дээр нь арилгуулж, заавар зөвлөмж өгч ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*