Бэлтгэл бэлэн байдал

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/37 дугаар тушаалаар нийслэлийн хүрээний анги, салбарын ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, алба хаагчдын хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх албан даалгаварын хэрэгжилтэд хяналт тавих удирдамжит шалгалт өнөөдөр нийслэлийн Аврах анги-105 дээр явагдлаа.